Ажлын байр
Нийгмийн ажилтан хайж байна.
2024-04-04

1,800,000 - 2,100,000 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Сурагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн болон сэтгэлзүйн үйл ажиллагааг сайжруулах, гэр бүлийн амьжиргаа болон хүүхдийн сурлагын амжилт, үзүүлэлтийг дээшлүүлэх зорилгоор нийгмийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэх ажил хийнэ.
  • Хичээлээс гадуурх сургалтын ажлыг зохион байгуулж хяналт тавих.
  • Анги удирдсан багш нарын ажилд хяналт тавьж, зөвлөн туслах, тэдний ажлыг дүгнэх.
  • Сурагчдын мөрдөх журмыг биелүүлэх, хэвшүүлэхэд анги удирдсан багш нар хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж арга зүйн зөвлөгөө өгөх
  • Сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын графикийн гарган тэдгээр ажлуудад анги хамт олныг татан оролцуулах, аливаа хүмүүжлийн ажлыг бэлтгэн зохион байгуулалт сайтай удирдаж явуулах.
  • Мэргэжлийн хичээлийн секцтэй хамтран сурагчдын анги, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүмүүжлийн ажлыг мэргэжлийн секц нэгдлүүдтэй хамтран зохион байгуулах.
  • Багш нарын дунд урлаг уран сайхны, соёл хүмүүжлийн ажлыг мэргэжлийн секц нэгдлүүдтэй хамтран зохион байгуулах.
  • Сурагдын дунд хүмүүжлийн ажлуудыг төлөвлөж зохион байгуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсийг оролцуулан сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг биечлэн удирдах.
  • Сурагчдын сайн дурын байгууллагыг санаачлан удирдаж, сурагчдын хүмүүжил, сургууль хамт олны төлөвшил тэдний өөрсдийн оролцоо дэмжлэгийг сурагчдын хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийн хариуцлагаа ухамсарлахад чиглэгдсэн сургалт болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах / уралдаан, тэмцээн, АСТ,  уулзалт, ярилцлага, зохион бичлэгийн уралдаан, бага хурал гм /
  • Дээрх чиглэлээр эцэг эхэд сургалт явуулах, анги удирдсан багштай хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нийгмийн ажилтны мэргэжлээр бакалавр болон туунээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн үндсэн сургаалиудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бурийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг. Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, боловсролын ерөнхий чиглэл, сургалтын арга зүйн талаар мэдлэгтэй, бодлогын үзэл баримтлал, нийгмийн асуудлыг тодорхойлох чадвартай байх.
  • Нийгмийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвартай, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, нягт нямбай,хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, сэтгел хөдлөлөө хянах, тайлбарлан таниулах, итгүүлэн үнэмшүүлэх чадвартай байх.
  • Нэмэлт мэдээлэл
  • Бид танд

• Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд өсч дэвших тэгш боломж

• Ажилтанд ээлтэй хүний нөөцийн бодлого

• Ажлын таатай орчин

• Баталгаатай цалин урамшуулал

• Найдвартай ажлын байр

• Чадварлаг эвсэг хамт олон нарийн мэргэжлээр мэргэшихэд дэмжиж ажиллана

• Ажилчдын унаа, хоол санал болгож байна

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Салбар: Боловсрол, Шинжлэх ухаан

Түвшин: Дунд шатны удирдлага

Төрөл: Бүтэн цагийн

Холбоо барих Утас: 9501-9889