Ажлын байр
Гэгээн билиг сургууль нийгмийн ажилтан авна
2024-04-01

1,000,000 - 1,200,000 ₮/Тохиролцоно 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Сурагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн болон сэтгэлзүйн үйл ажиллагааг сайжруулах, гэр бүлийн амьжиргаа болон хүүхдийн сурлагын амжилт, үзүүлэлтийг дээшлүүлэх зорилгоор нийгмийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэх ажил хийнэ. Хичээлээс гадуурх сургалтын ажлыг зохион байгуулж хяналт тавих. Анги удирдсан багш нарын ажилд хяналт тавьж, зөвлөн туслах, тэдний ажлыг дүгнэх. Сурагчдын мөрдөх журмыг биелүүлэх, хэвшүүлэхэд анги удирдсан багш нар хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж арга зүйн зөвлөгөө өгөх Сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын графикийн гарган тэдгээр ажлуудад анги хамт олныг татан оролцуулах, аливаа хүмүүжлийн ажлыг бэлтгэн зохион байгуулалт сайтай удирдаж явуулах. Мэргэжлийн хичээлийн секцтэй хамтран сурагчдын анги, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүмүүжлийн ажлыг мэргэжлийн секц нэгдлүүдтэй хамтран зохион байгуулах. Багш нарын дунд урлаг уран сайхны, соёл хүмүүжлийн ажлыг мэргэжлийн секц нэгдлүүдтэй хамтран зохион байгуулах. Сурагчдын дунд хүмүүжлийн ажлуудыг төлөвлөж зохион байгуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсийг оролцуулан сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг биечлэн удирдах. Сурагчдын сайн дурын байгууллагыг санаачлан удирдаж, сурагчдын хүмүүжил, сургууль хамт олны төлөвшил тэдний өөрсдийн оролцоо дэмжлэгийг дээшлүүлэх. Сурагчдын хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийн хариуцлагаа ухамсарлахад чиглэгдсэн сургалт болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах / уралдаан, тэмцээн, АСТ, уул Сурагчдын хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийн хариуцлагаа ухамсарлахад чиглэгдсэн сургалт болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах / уралдаан, тэмцээн, АСТ, уулзалт, ярилцлага, зохион бичлэгийн уралдаан, бага хурал гм / Дээрх чиглэлээр эцэг эхэд сургалт явуулах, анги удирдсан багштай хамтран ажиллах. 
Ажлын байранд тавигдах шаардлага:  
-Нийгмийн ажилтны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 
-Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх 
-Хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн үндсэн сургаалидтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг.
-Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, боловсролын ерөнхий чиглэл, сургалтын арга зүйн талаар мэдлэгтэй, бодлогын үзэл баримтлал, нийгмийн асуудлыг тодорхойлох чадвартай байх. 
-Нийгмийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвартай, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, нягт нямбай,хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, сэтгэл хөдлөлөө хянах, тайлбарлан таниулах, итгүүлэн үнэмшүүлэх чадвартай байх. 
-Social media content бүтээдэг photoshop, canva зэрэг программууд дээр ажилладаг бол давуу тал болно 
Нэмэлт мэдээлэл: 
-Social media дээр ажиллах контент бэлтгэх чадвартай бол давуу тал болно. 
-Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно. 
-10 хуруугаар хурдан шивэх ур чадвар 
-Premiere Pro программын анхан шат 
-Амжилттай ажиллах ур чадвар 
-Англи хэл /Анхан дунд шат/ Англи хэл /Дунд шат/ 
Байршил: Эрдэнэт хот Салбар Боловсрол, Шинжлэх ухаан 
Түвшин: Мэргэжилтэн 
Төрөл: Бүтэн цагийн 
Холбоо барих Утас: 72020304, 99117827
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэл болон CV илгээх -https://www.zangia.mn/job/_xc5t0lvzwz