Сайн дурын ажил
Veloo Foundation: Номын санд санй дурын ажилтан
2023-03-21

Ерөнхий тайлбар

 

Вэлүү Сан ТББ (Veloo Foundation) нь анх 2007 онд өнчин, зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлж, амьдралыг нь өөрчлөх зорилгоор байгуулагдсан. Мөн Малайз, Америк, Энэтхэг зэрэг орнуудад эрүүл мэнд, боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, зохион байгуулсаар ирсэн. Түүнчлэн 2011 оноос эхлэн Улаанбаатар, Эрдэнэ сум, Дархан хотуудад нийгэмд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ба энэ дундаас манай хамгийн том төсөл бол Нарны Хүүхдүүд – 1 цэцэрлэг юм.

Нарны хүүхдүүд 1&2 Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой цэцэрлэгүүд бөгөөд одоогоор нийт 325 хүүхэд хамрагдаж байна.

Орон нутгийн номын сан Тав тухтай, интернет холболттой төрөл бүрийн англи болон монгол номтой энэхүү номын сан нь Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо амьдардаг томчууд болон хүүхдүүдэд нээлттэй.

 

Баянхошууд байрлалтай цэцэрлэг болон номын санд бямба болон даваа гаригт ажиллах сайн дурын ажилтан авна.

Жич: Үйл ажиллагаанд туслах

 

 

Үр дүн

 

Цаг баримталдаг.

Хувийн зохион байгуулалт сайтай.

Хүүхдүүдтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй болон Баянхошууд байрладаг бол давуу тал болно.