Тус хөтөлбөр нь Монголын сайн дурынхны төвөөс хэрэгжүүлдэг боловсролын чиглэлд сайн дурынхныг дэмжих замаар захын дүүргийн эмзэг бүлгийн ЕБС-ийн бага ангийн сурагчдад хичээл заах, хоцрогдол арилгах, хүүхдийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг билээ. Хөтөлбөрт хамрагдсан ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан сайн дурын ажилтнууд 3 сарын турш онлайнаар ганцаарчилсан хичээл заахаас гадна хүүхдийн эрхийн талаар болон заах арга зүйн сургалтуудад хамрагддаг юм.
Тавих шаардлага:
- 15-35 насны Монгол улсын иргэн байх
- Долоо хоногт 3-4 удаа 3-4 цагийг хичээл заахад зарцуулах боломжтой байх
- Хөтөлбөрийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох
- Хүүхдэд хичээл заах чин хүсэл эрмэлзэлтэй, хүүхдэд хайртай байх
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Сайн дурын сургагч багш нар хичээл заасан хугацаааг бүртгүүлэн, батламж авах
- Гадаад багштай англи хэлний ярианы клубд хамрагдах
- Сургагч багшийн туршлага хуримтлуулах
Холбоос линк: https://forms.gle/jUybx2m674Tr13F29


