Сайн дурын ажил
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо (UNYAP)
2024-04-01

16-24 насны Монгол улсын иргэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн болж өөрийн төлөөлж буй байгууллага болон Монголын залуучуудын дуу хоолой төлөөлөл болон ажиллах боломж бий. Тус байгууллага нь НҮБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөх бүлгэм бөгөөд гишүүн болохын тулд та ямарваа нэгэн залуучуудын бүлгийг төлөөлөх шаардлагатай байдаг. Жишээлбэл иргэний нийгмийн байгууллага, ТББ, залуусын оролцооны клубууд.

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо нь жилдээ 1-2 удаа материал хүлээн авдаг бөгөөд өөрсдийн Facebook хуудсаар бүртгэлийн мэдээлэл зарладаг.  Ирэх 4, 5 сарын үед анкет нээгдэнэ.