Дэлхийн Зөн Монгол ОУБ нь ядуурал, шударга бус байдлыг даван туулахад хүүхэд, гэр бүл, орон нутагтай хамтран ажилладаг Христ итгэлт, тусламжийн, хөгжлийн болон нөлөөллийн ашгийн бус төрийн бус байгууллага юм. Тухайн байгууллага нь дараах байдлаар үйлл ажиллагаа явуулдаг. Үүнд:
- Хүүхэд хамгаалал
- Өрхийн амьжиргаа
- Орон нутгийн оролцоо
- Ус, орчны эрүүл ахуй
- “Хүүхдийн хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээрээ нэгдье” аян
- Гамшгийн менежмент
Эрхэм зорилго, хөгжлийг дэмжин сайн дураар, өөрийн хүсэл санаачилгаар, цалин хөлсгүйгээр сайн дурын ажлыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Орон Нутгийн Хөтөлбөрүүдэд болон Төв Оффист Хүний Хөгжлийн хэлтсээр дамжуулан хийхийг дэмждэг. Хэрэв та хүүхдийн сайн сайхны төлөө сайн дурын ажил хийх хүсэл, сонирхолтой бол өргөдөл болон дараах материалуудыг бүрдүүлээрэй.
1. Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын ажлын анкет
2. Сайн дурын ажил хийхийг хүссэн өргөдөл
3. Цагдаагийн газрын тодорхойлолт
4. Иргэний үнэмлэхний хуулбар
Та дээрх материалуудыг бүрдүүлэн recruitment_mongolia@wvi.org цахим хаягаар эсвэл өөрийн биеэр Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв Оффист авчрах.


