“Лантуун Дохио” төрийн бус байгууллага нь хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд таниулах зорилготойгоор 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид өөрсдийн сайн туршлагыг хуримтлуулж олон талын нөлөөллийн ажлуудыг хийдэг нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд эгнээндээ 2000 гаруй идэвхитэн, 500 сайн дурын ажилтан, 15 000 гаруй хандивлагч дэмжигчдийг нэгтгэсэн хамт олон билээ. Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд:
- Нүдээ нээ үндэсний хөдөлгөөн
- Ид шидийн орон-1 төсөл
- Ид шидийн орон-2 төсөл
- Ид шидийн уут төсөл
- Лантуу хүү төсөл
- Шинэ оюутан төсөл
- Нэг мэдээлэл нэг амь төсөл
- Хүүхдэд хайртай жолооч төсөл
- Сайн хөрш төсөл
Жил бүр хавар, намрын элсэлт авдаг. Сайн дурын гишүүдэд тавигдах шаардлага:
- 18 нас хүрсэн байх
- Хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллах чин хүсэлтэй
- Байгууллагын үйл ажиллагаанд долоо хоногт 10 цагийг зориулан ажиллах боломжтой
- Хүний эрхийн мэдрэмжтэй, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэлдэг байх
САЙН ДУРЫН ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНЭЭР:
- Мэргэжлийн дадлага, туршлагатай болох
- Нийгэмд өөрийн бодит оролцоог оруулах
- Мэргэжлийн ойлголтоо нэмэгдүүлэх
- Олон талт ур чадварт суралцах
- Шинэ хүрээлэлтэй болох
- Сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамрагдах
- Холбогдох утас: 7707 6996
- Фейсбүүк хаяг: Лантуун Дохио https://www.facebook.com/lantuundohio/


