Сайн дурын ажил
Гүүд Нэйборс ОУТББ
2024-04-01

Гүүд Нэйборс ОУТББ нь дэлхийн 46 оронд төлөөлөгчийн газартай, Нэгдсэн Үндэсний байгууллагад зөвлөх эрхтэй ашгийн бус хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм. Бид арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, газар нутгаас үл хамааран орон нутгийн хөгжил, гэр бүл, иргэдийн бие даасан байдлыг дэмжих, хүүхдийн эрх хамгаалал, гэр хорооллын /орон нутгийн/ тогтвортой хөгжлийг хангаж, хүрээлэн буй орчны эрүүл ахуйн, тусламж хэрэгтэй газар бүрт хүрч, урт болон дунд хугацааны төсөл хөтөлбөрүүдийг Тогтвортой хөгжлийн зорилтот тулгуурлан хэрэгжүүлж байна. Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Дархан-Уул аймагт Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн Хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа байгууллага билээ.

Тухайн байгууллагад сайн дурын ажил хийснээр олон улсын нэр хүндтэй байгууллагад сертифкаттай сайн дурын ажил хийхийн зэрэгцээ багахан хэмжээний цалин тооцуулан авах боломжтой.