Сайн дурын ажил
Монголын Эмнести Интернэшнл - Amnesty International Mongolia
2024-04-01

Хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд 9000 гаруй гишүүн, дэмжигчидтэй, нийслэл болон орон нутгийн, мэргэжил, сонирхлын 25 бүлэгтэй. Монголын Эмнести Интернэшнл нь Хүний эрхийн боловсрол, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалахын төлөө, хүний эрх хамгаалагчийг хамгаалах, эрүүдэн шүүхийг зогсоох, эрсдэлд буй хүмүүсийг хамгаалах үйл ажиллагаанаас эхлүүлээд, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, дүрвэгсэд болон цагаачдын эрхийг хамгаалж, эрхийг нь баталгаажуулахын төлөө ажилладаг.