Сайн дурын ажил
“Залуу Нийгмийн ажилтан клуб” Нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж буй оюутнуудын нэгдэл
2024-04-01

МУИС-ШУС-НУС Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн харъчяа Залуу Нийгмийн ажилтан клуб нь 2016 онд нээгдсэн бөгөөд 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус клуб нь 2022-2023 оны хичээлийн жилд Монголын 4 их дээд сургуулийн нийт 65 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулсан. 

Монгол улсын нийт оюутан сурагчдад нийгмийн ажлын талаар мэдлэг олгох, таниулах, суртачилах мөн оюутан залуусын нийгмийн идэвхийг хөгжүүлэх, сайн мэргэжилтэн болоход нь туслах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.  Тус клубд элсэн орсноор:

  • Нийгмийн ажил мэргэжилтэй танилцах 
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж
  • Хүсэл сонирхол нэгтэй хамт олонтой болох 
  • Сайн дурын үйл ажиллагаанд оролцох 

Элсэлт: Намар, хаврын элсэлт зарладаг

Фейсбүүк: https://www.facebook.com/ZNAclub

Холбогдох утас: 80229604