Тэтгэлэг
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
2024-04-01

Тэтгэлгийн тухай

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Зарлагдах хугацаа

Жил бүрийн 11 дүгээр сард

Шалгуур үзүүлэлт

Ахисан төвшний суралцагчид

-Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар зургаагаас доошгүй багц цагийн хичээлийг 3.4-өөс доошгүй голч дүнтэй амжилттай судалсан докторант, магистрант байх. 

Бакалаврын суралцагчид

-Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан байх (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх)

-Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон гурав болон түүнээс дээш голч дүнтэй, хоёрдугаар төвшний суралцагч байх

Тэтгэлгийн хэмжээ

Сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувь