Тэтгэлэг
ЗОРИГ САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
2024-04-01

Тэтгэлгийн тухай

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж байгаа ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн сурахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих зорилготой.

Зарлагдах хугацаа

Жил бүрийн есдүгээр сард

Шалгуур үзүүлэлт

-Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангийн бакалаврын төвшинд хоёр буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

-Сурлагийн голч дүн 3.2 ба түүнээс дээш байх

-Оюутан, залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

-Бусад эх үүсвэрийн тэтгэлэгт хамрагдаагүй байх

Тэтгэлгийн хэмжээ

Нэг сая 800 мянган төгрөг