Тэтгэлгийн тухай:
Энэхүү тэтгэлэг нь тулгарсан асуудлыг өөрийн хийгээд хамт олны түвшинд шийдвэрлэн өсч яваа, идэвх чармайлттай залуу иргэн болох дотоодын их сургуулийн оюутанд зориулагдсан. Тэтгэлгийн нийт хэмжээ 1000 (нэг мянга) хүртэл австрали доллар байх бөгөөд 3 жилд нэг удаа олгогдоно. 2024 онд Роны хамтран зүтгэгч, Боловсролын Зөвлөх, Англи хэлний мэргэжилтэн бөгөөд IELTS- ийн номын зохиогч Керри О'Салливаны хандиваар тус тэтгэлгийг зарлаж буйгаа уламжлахад таатай байна.
Тавих шаардлага
-Му-ын иргэн, Монголд оршин суудаг, их, дээд сургуулийн 2, 3-р дамжаанд суралцдаг. -Академик сургалт, нийт хамт олонд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд ахиц, амжилт гаргасан (сорилтыг давах арга зам, хэрэгслийг нотлох)
-Тогтвортой хөгжлийн зорилго (ТХ3), Тогтвортой хөгжлийн боловсролын (ТХБ) талаар гүн бат мэдлэгтэй
-Албан сургалтыг албан бус сургалтын боломжуудаар нөхөх чадвартай
-Хандлага, зуршлаа өөрчлөх чин хүсэлтэй, бүтээлч санал санаачлагад нээлттэй
Сонгон шалгаруулалт
Дараах гурван гол асуултанд хариулсан 2 хуудас эсээ (үсгийн фонт: Times New Roman, үсгийн хэмжээ: 12, мөр хоорондын зай: 1,5)
- Та болзол шалгуурыг хэрхэн хангаж байгаа вэ?
- Та ямар 3 (гурван) хундрэлтэй асуудлыг шийдвэрлэсэн бэ?
- 3) Тус тэтгэлэг таны цаашдын еселт хегжилд тустай юу?
Нэмэлт мэдээлэл:
ТББ-ын Удирдах зөвлөл 2023 оны 1-р сарын 26-ны өдөр тус тэтгэлгийг үүсгэн буй болгож, удирдамжийг баталсан. Ноён Рональд Жон Стейплз нь (1943-2022) Австрали Улсын Хөгжлийн эдийн засагч байсан бөгөөд МУ-ын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнийг "Найрамдал" медалиар шагнажээ. Рон Стейплз 2003-2012 онд Монголд ажилласан. Тэрбээр МУ-ын, нэн ялангуяа, залуу уеийн гэрэлт ирээдуйд итгэдэг нэгэн байсан юм. Ноён Стейплз хэлэхдээ: "Хүний хөгжилд урт хугацааны академик сургалт, богино хугацааны практик дадлага хоёр бол хүндрэл бэрхшээлийг даван туулах үндсэн арга зам юм" хэмээгээд тэдгээрийг монгол гэрийн хос баганатай зүйрлэдэг байв. Тэрбээр амьдралынхаа туршид олон оронд ажиллаж, боломж дутмаг хүмүүст дэмжлэг үзүүлэхийг чухалчилдаг байв.
• Өргөдлийг 2024 оны 2-р сарын 12-ноос 4-р сарын 2-ны хооронд хулээж авна.
• Ялагчийг 2024 оны 4-р сарын 10-нд зарлана.
Эсээ илгээх:
Эсээгээ англи, монгол хэлээр бичиж, нотлох баримтын хамт devlinkngo@gmail.com хаягаар ирүүлнэ үү.


