Тэтгэлэг
Глазго их сургуулийн олон улсын манлайлал тэтгэлэгт хөтөлбөр
2024-04-01

Тэтгэлгийн тухай

Глазго их сургууль нь олон улсын манлайлал тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд тус сургуульд суралцах сонирхолтой оюутан залууст 10,000 фунт Стерлингийн тэтгэлгийг олгодог байна. Тэтгэлгийн дуусах хугацаа таны элсэн суралцах хөтөлбөрөөс хамаарч янз бур буюу 1-7 сарын хооронд байна.

Тавих шаардлага

-Тэтгэлэгт өргөдөл явуулах боломжтой улсын иргэн байх ( Монгол улс багтана )

-Тэтгэлэг олгох боломжтой хөтөлбөрт элсэн суралцах сонирхолтой байх

-Магистр, докторын зэргээр суралцах

-Бусад нэмэлт сургууль болон элсэх хөтөлбөрөөс шалтгаалсан шаардлагыг хангасан байх

Нэмэлт мэдээлэл

Глазгогийн их сургууль нь Шотландын Глазгоу хотод байрлах бөгөөд 1451 онд үүсгэн байгуулагдсан байна. Тус сургууль нь одоогоор дэлхийн чансааны 76-р байранд бичигдэж байна.

Дуусах хугацаа:2024-7-1