Тэтгэлэг
Ротарийн Энхтайвны тэтгэлэг
2024-04-01

Тэтгэлгийн тухай

Энэхүү тэтгэлэг нь эрдэм шинжилгээний сургалт, дадлага, дэлхийн сүлжээний байгууллагуудын боломжоор дамжуулан энх тайван, хөгжлийн талаар мэргэжилтнүүдийн чадавхийг хөгжүүлж, энх тайвны төлөө үр дүнтэй хурдасгагч болдог. Тэтгэлэгт хөтөлбөрт сургалтын төлбөр, байр, хоол, хоёр талын унаа, дадлага, хээрийн судалгааны зардал багтдаг.

Тавих шаардлага

-Англи хэлний мэдлогтой байх

-Бакалаврын зэргээ эзэмшсэн байх

-Манлайлагч шинж чанартай

-Гурван жилийн ажлын туршлагатай

-Ротари клубын гишүүн, ажилтан болон нийгэмлэгт харьяалагддаг бол та өргөдөл гаргах боломжгүй

Суралцах улс

АНУ, Япон, Англи, Австрали, Швед дэх шилдэг их сургуулиудад түшиглэсэн Ротарийн Энх тайвны төвүүдэд харьяалагдаж 2 жилийг магистрын зэрэг, эсвэл богино хугацааны хөтөлбөрийн диплом авах боломжтой.

Нэмэлт мэдээлэл

Ротарийн Энхтайвны төвийн 1700 гаруй төгсөгчид 140 гаруй оронд Засгийн газар, ТББ-уудад удирдах албан тушаалд, мөн боловсрол, судалгааны байгууллага, энхийг сахиулах болон хууль сахиулах байгууллага, НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагад амжилттай ажиллаж байна. Энх тайван, хөгжил дэвшилтэй холбоотой мэргэжлээр жил бүр 130 хүний магистр, аспирантурын дипломыг бүрэн санхүүжүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://www.rotary.org/en/our-programs/peace-fellowships

Дуусах хугацаа: 2024-5-15