Тэтгэлэг
France Government /Францын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа/
2024-04-01

Үндсэн мэдээлэл

Тэтгэлгийн тухай: Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Тэтгэлэг олгох чиглэл: Мастерын сургалт / франц болон англи хэл дээр /

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан "Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл"-ээр суралцах бол давуу тал болно.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх
  • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зевшеерегдсен дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх
  • Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурж байгаагүй байх 

Англи хэлний мэдлэг:

TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL -н В2 тувшин
  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом)
  • TCF -н диплом В2 - с дээш болон нэмэлт шалгалтын диплом
  • Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу

Нэмэлт мэдээлэл

Бүрдүүлэх баримт бичиг: Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/;

  • Мэдүүлгийн хуудас франц хэл дээр (Word - 43.5 k0)
  • Мэдүүлгийн хуудас монгол хэл дээр (Word - 51.5 ko)
  • CV буюу товч намтар;

Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, А4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, "Times new roman" 12 фонтоор бичигдсэн байх/; Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт; Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;

/Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914/

   Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;

   Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; / E-Mongolia-aac татаж авна уу/

   Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/ англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ.

Хугацаа:2023 ОНЫ 5 САРЫН 3-НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ. "Сургалтын тэтгэлгийн хүсэлт" гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15 Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө.

Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fmn.ambafrance.org%2FBSHUYAam-Francyn-ESYA-ny-hamtarsan-t-etg-el-egt-h%25D3%25A9t%25D3%25A9lb%25D3%25A9rijn-zar-2024-2025%3Ffbclid%3DIwAR0Sq_aREr09krIL4_0wgWFNE-fB8AlYq29dIcRXxIvmxNCufAbKPFEK2ps&h=AT3dkZcpn-xMNJqW0rYffRS-eS6wbsB9w-Qa0woOjK9BuGAj1De_7PXwkA25RYTJMbD8giCamJijxkQP4aviiKzKgkJEqwbLpT9nqu3tw9q8JHV5NRVvKSdHyzVwEh5FtZHdg7K_4u6TyEc