Тэтгэлэг
Илгээлтийн багш НҮББ- Teach For Mongolia
2024-04-04

“Teach For Mongolia” нь шинэ үеийн залуусыг шалгаруулж, орон нутгийн ЕБС- уудад багшлах боломжийг олгодог ба улсынхаа боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүр хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэх зорилготой хөтөлбөр юм. Нийгэм, эдийн засаг, газар зүйн нөхцөл байдлаас үл хамаарч хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших эрхтэй гэж итгэдэг. Бид ийм тогтолцоог бүрдүүлэх эрмэлзэл, мэдлэг, ур чадвартай манлайлагчдыг дэмжих системийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

  • Юу хийдэг вэ?

Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө

  • Хэнийг хайж байгаа вэ?

Нийгэмдээ эерэг өөрчлөлт хийхийг эрмэлздэг, өөрийгөө хөгжүүлж, мэдлэг, ур чадвараа бусдад түгээх хүсэлтэй залуу манлайлагчид.

  • Хэрхэн ажилладаг вэ?

Шинэхэн төгсөгчид болон залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж бэлтгэн хөдөө орон нутгийн багшийн дутагдалтай ерөнхий боловсролын сургуулиудад 2 жилийн хугацаанд багшаар илгээдэг.

  • Сургалт дэмжлэг

Хувь хүний хөгжлийн болон багшлах арга зүйтэй холбоотой сургалт, дэмжлэг үзүүлнэ.

  • Холбогдох

https://www.teachformongolia.mn/?fbclid=IwAR0j7NkUphnyMRY5l5KuRy6iTGwwBrO20kfVMXgfov7dX-o0YR0RuDDi6jI_aem_AaKN7iDVA_9i1MAPPDDUJAyewZqKYAWhOIxNWLE_R9CyPNucE5fyrjPvxkShDC8hpExDg5IAp_Uv7BKKAWSDfX_3