Тэтгэлгийн тухай: Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлаг олгоно. Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD (ойролцоогоор 490 ам. доллар), магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD (ойролцоогоор 660 ам. доллар) тэтгэлэг олгоно.
Тавих шаардлага :
- Монгол оюутан байх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Англи хэлний оноо: В2 болон түүнээс дээш байх
-Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа: 2024 оны 5-р сарын 31 хүртэл, ажлын өдрүүдэд 9:00-12:00 цагийн хооронд хүлээн авна.
Материал хүлээн авах газар: Монгол улс, Улаанбаатар-13, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж №38, Тайваний төвийн 3 давхарт. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк руу орж манай вэбсайтаас авна уу. https://www.roc-taiwan.org/mn_en/post/10021.html
Бүрдүүлэх материал:
- Тайваньд суралцах тэтгэлгийн өргөдлийн маягт болон амлалтын бичиг
- Монгол Улсын гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Монгол Улсын Боловсролын Яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын хамт
- Тайваний их, дээд сургуулиас ирүүлсэн урилгын хуулбар
- Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- Тайваньд суралцах тэтгэлгийн өргөдлийн маягт болон амлалтын бичиг
Өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг татаж аваад компьютер дээр бөглөнө (үсгийн фонт: Times New Roman), хэвлэж, гарын үсэг зурж, эх хувийг тус төлөөлөгчийн газарт авч ирж өгнө үү. Өргөдлийн маягтыг хавсралтаас узнэ үү.
Амлалтын бичиг: Тус амлалтын бичгийг мөн хавсрагасан болно. Гэрчилгээ болон дүнгийн жагсаалтыг баталгаат орчуулгын газраар англи хэл дээр орчуулуулан, Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар болон эх хувийг хавсаргана. Хуулбарыг эх хувьтай тулгаж, шалгасны дараа эх хувийг буцааж өгнө.
1. Тайваний их, дээд сургуулиас ирүүлсэн урилгын хуулбар Жишээ нь: Сургуулиас өөрийн чинь өргөдлийн маягтыг хүлээн авсныг баталгаажуулсан тухайн сургуулиас ирүүлсэн хариу и-мэил.
2. Тэтгэлэг хусэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар
Хятад хэлээр суралцах бол: Өргөдөл гаргагч нь Тайваний Боловсролын Яамнаас зохион байгуулдаг Хятад хэлний тувшин тогтоох шалгалтын Level 3 (TOCFL) ба түүнээс дээш түвшин тогтоох шалгалтын онооны эх хувь болон хуулбарыг, эсвэл хятад хэлний түвшин тогтоох шалгалт болох HSK 5 ба түүнээс дээш зэргийн онооны эх хувь болон хуулбар. Эх хувийг хуулбартай тулгаж, шалгасны дараа буцаан өгнө. Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тухайн оюутан Тайваньд суралцах эхний семестрийн хугацаанд өөрийн зардлаар TOCFL шалгалтыг өгч, дунгийн хуудас эсвэл шалгалтад тэнцсэн гэрчилгээг сургуульдаа өгөх ёстой. Хэрэв шалгалтанд тэнцээгуй тохиолдолд Тайваний тэтгэлэг хүчингүй болно.
Англи хэлээр суралцах бол: Цөм хөтөлбөр нь Англи хэл дээр сургалцах оюутны хувьд өргөдөл гаргагчийн сонгосон сургууль болон сонгосон мэргэжил нь Тайваний Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэл дээр үзэх хичээлийн хөтөлбөрт байх ёстой. Хэрэв таны хүсэлт гаргаж буй сургууль нь Боловсролын Яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн англи хэл дээр сурах хөтөлбөрт багтаагуй бол өргөдөл гаргагч нь өөийн сурахаар сонгосон сургуулиас "Цөм хөтөлбөр нь англи хэл дээр үзнэ" гэсэн батлах баримт бичгийг Тус Төлөөлөгчийн газарт авч ирж өгнө. Дараа нь тус төлөөлөгчийн Газар Боловсролын Яамнаас баталгаажсан эсэхийг шалгасны дараа өргөдөл гаргагчийн материалыг хүлээн авна. Дараах журмын дагуу хэлний онооны эх хувь болон хуулбарыг ирүүлнэ. Эх хувийг хуулбартай тулгаж, шалгасны дараа буцаан өгнө. Хэлний оноо нь CEFER B2 буюу түүнээс дээш байх ёстой. Зөвшөөрөгдсөн хэлний оноонд: TOEFL (ВТ 72 ба түүнээс дээш, эсвэл ITP 543 оноо ба түүнээс дээш ), IELTS (5.5 ба түүнээс дээш), TOEIC (785 ба түүнээс дээш) байна. - -Сургуулийн захирал болон хичээл заадаг багш эсвэл анги удирдсан багшийн 2 хувь тодорхойлолт. Тодорхойлолт дээр холбоо барих хаяг болон гарын үсэг заавал зурагдсан байна. Тодорхойлолтын эх хувийг хулээн авна. Хуулбарыг хүлээн авахгүй.
- Өргөдөл гаргагч эсвэл хамаатан садан нь Тус Төлөөлөгчийн Газарт заавал өөрийн биеэр ирж материалаа өгөх ёстой бөгөөд гадаадад суралцаж буй оюутны зуучлалын байгууллага болон шуудангаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.


